Cold Mountain хүйтэн уул


Өдрийн мэнд гишүүдээ Би уг нь аль 2010 оны жолооч юм бгаан Жолоонд сууж байхдаа дүрэмдээ бол яс сууна Харин дром хотын жолоондоо ганц 2 удаа л суусан Шалгалт боллоо Дүрэмдээ нэгээрээ гарж онгирлоо Тэгээд л дром эхэлсэн Үнэндээ 5 унасан Шалгалт авж бгаа цагдаа нь таньдаг болчдын бналээшт За Бямбадулам гуай энэ удаад тэнцэхгүй бол дахиад жолоондоо сууна шүү л гэнэ 5 унасны эхний 3т нь 100даа зогсож чадаагүй 4дөхд нь гөвөөн дээр нисэх шахаад хөөгдөөд хахах 5д нь туг сүлжихдээ тугаа хамж хаяад хусагдваа Тэгсэн сүүлийн шалгалтан дээр бүр жолооны багш маань намайг үсээ задгай тавь тэгээд энэ чихэвчийг зүү Би чамтай ярьна гээд Хахах Утсаа өвөр дээрээ тавиад багштай холбогдчихсон үсээ задлаад чихэвчээ нуучихлаа За тэгээд багш намайг хүмүүсийн яг дундуур хавьцаа гаргаад 100д зогсход багш за гишгэ тормзоо ав гишгэ нтр гэж зогсуулаад дараагийн бүх үйлдэл дээр баруун тийшэө дар өө болно болно болно за одоо зүүн... гэж байж бүх үйлдлээ хийсэн Манай багш 300аад метрийн цаана бүр тойроод зогсчихсон хүүхдүүдийн ардаас яарьж бгаа бас мундаг шүү Багшээ гилаалала Тэгж нэг дромдоо тэнцлээ Хотын жолоонд гарсан чинь цагдаа намайг бүр мэддэг болчихсон санаалаад намайг хамгийн сүүлд нь саппорогийн тойрог уулзвар ирхэд суулгасын Тэгсэн 3р эмнэлэгийн урд За тойрох үйлдэлтэй уулзвараар баруун эргэ гэхэд нь манараад бантсандаа чигээрээ гарж уналаа За унаад бснаа тоочвол бүткүээ хаха Тэгж тэгж нэг юм төгссөөн Бүх шалгалтаа дуусгаад гэртээ ирээд л онгирч гарлаа Аав бүр хөөрчихсөн Алив миний охин аавынхаа машинаар дэлгүүр ороод талх авчихаад ир Тэмүжин хажууд нь суу гээд л түлхүүрээ өглөө Ма нөхөр ч би ч больхуудаа гэсэн царай гаргаад/хашраачилгүй яахав/ дэмий юм бишүү аав гэсэн чинь аав ма нөхрийг загнаж ирээд л Юугжаагаан Монгол улсын зам тээврийн аюулгүйн байцаагч цагдаа миний охиныг тэнцүүлээд жолооч боллоо гэж бхад нтр гээд үглээдл өөрөө надтай гархаар болоод хамт суусын Хашаанд аавын ажлын бонго аавын машин Хашааны үүдэнд ма нөхрийн машин Би ч барайгаадл Аав За толиндоо хараарай бүсээ зүүгээрэй этр гээд ярьж дуусаагүй бхад нь аавын ажлын порьторыг очоод пүссс Хаха аавын царай нь барайгаад цонхоороо гарч харж харжийснаа зазаза ухар Хөөрхий амьтан анх аавынхаа машиныг барьж үзэж бгааа охиноо загнаад юүгхэь гэж бодсон байх Арай гэж маневардаад хашааны үүүдээр ухарч гарах болход аав За нөхрийнхөө машиныг хусчив чи Хашаа машин 2н хоорондох зай нтр гэж байх хооронд нь хашаагаа хусаад пүсс Аав жинкэн боож үхэх шахсан Аргагүйшд гүйдэг хаалга хийгээд удаагүй бсан Цутгасан шонг нь хуга мөргөсөн Аавын жижиг машины арын гупер гэрэл ажлын машиных нь гэрэл хашаа нэг дор будаа Тэр оройжин аав цамнасан Одоо ч ааваар тоглоом хийгээд аав түлхүүрээ өгчих гэхээр Юу гээд солиороод бгаан чи гээл цамнаж гарна Ийм л юм болсымдаа Нээрээ би одоо болтол үнэмлэхээ аваагүйшт хаха

Улбаршар блогийн туршилтын блог :D


Blogger хичээлүүдийн жишээг энэхүү блогт байрлуулна :)